Loading the content... Loading depends on your connection speed!

Утас: 9909-5596, 9509-0937
Таны сагс - 0.00₮

BLIZZAK 235/45/R17 RVGFZ

BLIZZAK 235/45/R17 RVGFZ

Үнэ:
380,000₮
Радиус: R17 Дугуйн өргөн: 235 Дугуйн өндөр: 45 Улирал: Өвлийн Брэнд Авто: Bridgestone Үйлдвэрлэгч улс: 0
Хүргэлт үнэгүй


Төстэй бараа
Дэлгэрэнгүй

BLIZZAK 235/45/R17 RVGFZ

Цас Мөсөн Дээрхи жолоодлогын төгс гүйцэтгэл

BLIZZAK дугуйг анх 1988 онд Япон улсад нэвтрүүлж эхэлсэн бөгөөд энэхүү шинэ технологийн хадаасгүй өвлийн дугуй нь тухайн зах зээл дээр өргөн хэрэглэгдэж байсан ердийн хадаастай дугуйн байр суурийг даруй эзэлсэн байдаг.

BLIZZAK-ийн давтагдашгүй технологи нь халтиргаатай зам дээрх аюулгүй байдлыг хангах талаасаа дэлхийн өнцөг булан бүрт сайшаал хэрэглэсээр байгаа төдийгүй LM цувралынхаа Premium Winter Tire-аараа бас багагүй амжилт олоод байгаа юм.

Мөн BLIZZAK дугуйг Европийн автомашин үйлдвэрлэгчид болоод ADAC зэрэг автомашины холбогдолтой сэтгүүлүүд өндрөөр үнэлж, хэрэглэгчиддээ санал болгодог байна.

Multicell Compound технологи

Хальтаргаатай зам дээр тээврийн хэрэгсэл гулгах гол шалтгаан нь дугуй болон мөсөн гадаргуйн хооронд нимгэн усан "хальс" үүссэнээс үүдэлтэй ба гулгалт үүссэн тохиолдолд автомашины дугуй ямар ч хээтэй байгаад нэмэргүй. Bridgestone Blizzak өвлийн дугуйнд хадаастай технологийг халж дараагийн үеийн шинэ технологи болох Multicell Compound дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь автомашины дугуйг хальтаргаа гулгаанд барьцалдах чадвартай сархинаг бүхий резин хольцтой болсон гулгалтыг бууруулж өгсөн. Энэхүү сархинаг нь микро сархинаг, микро ховилуудтай. Микро сархинаг нь усны хальсыг зүсдэг бол хээн дээрх ховилууд нь усыг өөртөө шингээж гадагш цацаж зайлуулж өгсөнөөр үрэлтийн хүчийг нэмэгдүүлж, гулсалтыг бууруулж өгдөг.

Bite-ширхэгийн технологи

Резин хольцын бүтэц нь үй түмэн bite-ширхэг агуулж байгаа. Энэ ширхэгүүд нь мөсөн дээр микро-хадаас маягаар ажилладаг бөгөөд мөснөөс шүдээрээ зуурахтай адил авцалдаж жолоодлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ. Томруулдаг шилээр харвал асар олон амнууд хазаж байгаа аятай харагдах болно.3D 

Zig Zag хээ

Дугуйны голоор байрлах ховил нь цас руу гүн шигддэг зууралтыг сайжруулсан бол ZigZag хэлбэрийн хээ нь хөрөөний ажиллах зарчмаар ажилладаг тул хальтаргаатай замын аль ч нөхцөлд цас, мөсийг зүсэж найдвартай туулах нөхцлийг бий болгосон.

Mobile version: Rio.mn