Loading the content... Loading depends on your connection speed!

Утас: 9909-5596, 9509-0937
Таны сагс - 0.00₮

BLIZZAK 30x9.50/R15 DMZ

BLIZZAK 30x9.50/R15 DMZ

Үнэ:
390,000₮
Улирал: Өвлийн Радиус: R15 Дугуйн өндөр: 30 x 9.50 Дугуйн өргөн: 285 Брэнд Авто: Bridgestone
Хүргэлт үнэгүй


Төстэй бараа
Дэлгэрэнгүй

BLIZZAK 30x9.50/R15 DMZ

Bridgestone Blizzak DM-Z3 нь хамгийн дэвшилтэт технологи ашиглагдан бүтээгдсэн дугуй болохыг онцлон дуръя. Сархинаг бүхий шинэ резин хольц нь микро сархинагуудаас гадна микро ховилуудтай болсон. Усны хальсыг сархинаг зүсдэг бол микро ховилууд нь усыг сайтар өөртөө шингээж гадагш нь цацаж зайлуулах үүрэгтэй. Өвлийн замын гадаргуу дээр авцалдааг сайжруулах, жолоодлогын төвшинг дээшлүүлэх нь Bridgestone-ийн инженерүүдийн урдаа тавьж байсан хамгийн гол зорилго юм. Blizzak DM-Z3 нь бүх дугуйн хөтлөгчтэй, туулах чадвар өндөртэй жийп автомашинуудад зориулагдсан болно. Түрэмгий загвартай, чиглэсэн зураглалтай, хөрс зулгаагч томоохон элемент бүхий дизайн нь “эзэн” автомашиныхаа хүчин чадлыг тодруулан харуулах зорилготой.

Multicell Compound технологи

Хальтаргаатай зам дээр тээврийн хэрэгсэл гулгах гол шалтгаан нь дугуй болон мөсөн гадаргуйн хооронд нимгэн усан "хальс" үүссэнээс үүдэлтэй ба гулгалт үүссэн тохиолдолд автомашины дугуй ямар ч хээтэй байгаад нэмэргүй. Bridgestone Blizzak өвлийн дугуйнд хадаастай технологийг халж дараагийн үеийн шинэ технологи болох Multicell Compound дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь автомашины дугуйг хальтаргаа гулгаанд барьцалдах чадвартай сархинаг бүхий резин хольцтой болсон гулгалтыг бууруулж өгсөн. Энэхүү сархинаг нь микро сархинаг, микро ховилуудтай. Микро сархинаг нь усны хальсыг зүсдэг бол хээн дээрх ховилууд нь усыг өөртөө шингээж гадагш цацаж зайлуулж өгсөнөөр үрэлтийн хүчийг нэмэгдүүлж, гулсалтыг бууруулж өгдөг.

Bite-ширхэгийн технологи

Резин хольцын бүтэц нь үй түмэн bite-ширхэг агуулж байгаа. Энэ ширхэгүүд нь мөсөн дээр микро-хадаас маягаар ажилладаг бөгөөд мөснөөс шүдээрээ зуурахтай адил авцалдаж жолоодлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлнэ. Томруулдаг шилээр харвал асар олон амнууд хазаж байгаа аятай харагдах болно.3D

Zig Zag хээ

Дугуйны голоор байрлах ховил нь цас руу гүн шигддэг зууралтыг сайжруулсан бол ZigZag хэлбэрийн хээ нь хөрөөний ажиллах зарчмаар ажилладаг тул хальтаргаатай замын аль ч нөхцөлд цас, мөсийг зүсэж найдвартай туулах нөхцлийг бий болгосон.

Mobile version: Rio.mn