Loading the content... Loading depends on your connection speed!

Утас: 9909-5596, 9509-0937
Таны сагс - 0.00₮
Түүхэн замнал
Зуугаад жилийн тэртээ Японы залуу зохион бүтээгч Шожиро Ишибаши бизнесийн нэгэн мөрөөдөлд автжээ. Японд үйлдвэрлэсэн машиныг япон хүний гараар бүтээсэн дугуйгаар тоноглох нь түүний мөрөөдөл байлаа. Кюшү аралд 1889 онд төрсөн төрөлхийн авьяаслаг зохион бүтээгч Ишибаши 18 настайдаа гэр бүлийн бизнестээ эргэлт хийж, ажилчид, тариачдын модон, дэрсэн шаахайг резинэн гутлаар сольсон нь түүний ирээдүйн бизнесийн эхлэл болсон юм. Ишибаши машины анхныхаа дугуйг1930 онд хийж, улмаар жилийн дараа Bridgestone Tire Co. Ltd., компаниа байгуулжээ. Түүний гайхалтай амжилтын хамгийн гол хүчин зүйл нь дэлхийн дэвжээнд гарах гэсэн чин хүсэл тэмүүлэл буюу бүтээгдэхүүнийхээ чанарыг байнга сайжруулсаар дээд зэрэгт хүргэсэн явдал байлаа.

“Ишибаши” гэдэг нь японоор “чулуун гүүр” гэсэн үг аж. Тэрбээр нэрнийхээ хоёр үгний байрыг соль ж англиар орчуулан дугуйгаа BRIDGESTONE -БРИЖСТОУН хэмээн нэрлэсэн нь нэн сонсголонтой жинхэнэ брэнд нэр болжээ. 
BRIDGESTONE удалгүй Японы хамгийн том үйлдвэрлэгч болж, улмаар өөр салбарт ч хүрээгээ тэлжээ. 1980-ад оноос Америкийн Firestone Tire & Rubber компанийн хувьцааг эзэмшиж эхэлснээр дэлхийн автомашины дугуй болон резин үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлогч болж чадсан юм..

Дэлхийн автоспортын оргил F1 Formula1, F2, F3, Formula Ford болон бусад олон уралдаануудад 1980 оноос хойш Bridgestone корпорацитай хамтран ажиллаж эхэлсэн нь түүхтэй.




Mobile version: Rio.mn